1. SKIP_MENU
  2. SKIP_CONTENT
  3. SKIP_FOOTER

НҮҮР

2017.01.20: ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН УУЖ ХЭРЭГЛЭХ ЭМИЙН ҮНЭНД 100% ХӨНГӨЛӨЛТ ОЛГОЖ БАЙНА.

2017.01.20 emiin hungulultНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг баталсан. Уг тогтоолын дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулж буй Говьсүмбэр Эм хангамж, Говийн сондор, Ансот, Их Догшин, Сөдийн цэцэг, Шивээговь суманд Оргил дэнж, Баянтал суманд Говийн сондор-2 нийтийн үйлчилгээтэй эмийн сангууд нэн шаардлагатай 10 нэр төрлийн 30 эм, бэлдмэлийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Хэрэв эмийн сангууд хөнгөлөлтөөр олгож буй дээрх эм, бэлдмэлд зөрүү үнэ шаардах тохиолдол гарвал Мэргэжлийн хяналтын газрын 70543469 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү.

2017.01.20 ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017.01.20 obg surgalt1Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах талаар ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, бэлэн байдлыг ханган, осол гэмтлийн тоо хохирлыг бууруулах зорилгоор "ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-г гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн ослын талаарх сургалтыг Онцгой байдлын газрын алба хаагчдад амжилттай зохион байгууллаа. Уг төлөвлөгөөнд тусгагдсанаар 2017.01.23-ны 14 цагаас иргэдэд, 2017.01.24-нд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тус тус чиглэсэн сургалтыг холбогдох газруудтай хамтран зохион байгуулах тул иргэд, ААН идэвхтэй хамрагдана уу. Лавлах утас: 99922102 

2017.01.18: ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

2017.01.18 arhi1Нийслэлийн Баянгол дүүрэгт архинд хордсон байж болзошгүйгээр хүний амь нас эрсэдсэн асуудалтай холбогдуулж Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй обьектуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. 2017 оны 01-р сарын 17-ны  байдлаар нийт 37 объектыг хяналт шалгалтанд хамруулж Мөнхжин-Од ХХК-д үйлдвэрлэгдсэн “Найрсаг” нэрийн архи /0,5л, 0,75л/ 114 шил, GEM INTERNATIONAL ХХК-д үйлдвэрлэгдсэн /0,5л, 0,75л, 1л/ нийт 579 шил архийг түр хугацаагаар битүүмжлэн, нийт 2 төрлийн дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрууллаа.  Иймд иргэд та бүхнийг гарал үүсэл нь тодорхойгүй, үйлдвэрлэсэн хугацаагүй архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, спиртийн найрлагатай ахуйн хэрэглээний бодисыг зориулалтын дагуу ашиглахыг ЗӨВЛӨЖ байна. 

Өргөдөл гомдлын мэдээ

2016 оны 1-р улирлын өргөдөл гомдлын мэдээ…

2016 оны 2-р улирлын өргөдөл гомдлын мэдээ…

2016 оны 3-р улирлын өргөдөл гомдлын мэдээ…

2016 оны өргөдөл гомдлын мэдээ…

ААНБ-аас ирүүлсэн өргөдөл гомдол…

Санал асуулга

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТУХАЙ

yurunhiilugch

muih

muzg

mhyug

niislel mhg

5

hashom

gsa web

oron nutgiin hugjliin bodlogiin barimt bichig

GoogleFacebookTwitterYoutube