МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

0
6

2005 онд Засгийн газар 156 дугаар тогтоол гаргасны дагуу “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай. Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар баярын хурлаа 2015.06.09-ний өдөр хийж, Байгаль орчин, Дэд бүтэц, Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Т.Энх-Амгалан,

Лабораторийн эрхлэгч Ц.Шагдаржав нарын хяналт шалгалтын байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг тэмдэглэж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр шагналаа.

МХГ-ын хими, нян судлалын сорилтын лаборатори нь анх 2014 онд Стандартчилал, хэмжил зүйн газраас “Итгэмжлэлийн гэрчилгээ” авч байсан ба ийнхүү ажилтны баярын өдөр 2 дахь удаагаа итгэмжлэгдэж ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын шаардлага хангасан лаборатори болж “Итгэмжлэлийн гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү