ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ТЭТГЭВРИЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГИЙН 2014-2016 ОНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

0
56

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэврийн болон Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн 2014-2016 онуудын үйл ажиллагаа, орлого бүрдүүлэлт, зарцуулалтын чанар, байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтаар 2014 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг төсөвт тусгаагүй, санхүүжилтгүйгээс сургалт, сурталчилгаа хийгээгүй, 2015, 2016 онуудад урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж бусдаар гүйцэтгүүлэхдээ зардлыг хянаагүй, журамд зааснаас бусад зардлыг санхүүжүүлсэн, иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоон олгохдоо 2016 оны 8, 9 дүгээр сарын цалинг тус бүр 1000.0 мянган төгрөгөөр дутуу тооцож, сарын тэтгэврийг 35.6 мянган төгрөгөөр дутуу тогтоосон, иргэний бүрдүүлсэн баримт, материалыг хянаагүй, тулган шалгаагүйн улмаас тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоон 4758.0 мянган төгрөгийг олгосон, нэр бүхий 3 тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн сарын тэтгэвэр, нийт 674.3 мянган төгрөгийг олгоогүй зэрэг зөрчил илэрлээ.

Шалгалтын үр дүнд иргэнд дутуу тогтоогдсон 35.6 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүг арилгуулж, нийт 140.0 мянган төгрөгийг нөхөн олгуулж, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, үр дүн тооцон ажиллах, илэрсэн зөрчил эдгээрээс үүсэж болзошгүй эрсдэлийн тухай тайлбарлан таниулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, 8546.4 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр, 674.3 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн 4 акт тогтоон хүргүүллээ.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү