2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

0
9

Төлөвлөгөөт шалгалт 4, төлөвлөгөөт бус шалгалт 2, урьдчилан сэргийлэх хяналт 3-ыг гүйцэтгэж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 1, акт 1-ийг тус тус үйлдэж хүргүүллээ. Мөн 1 иргэнд 300000 төгрөгийн шийтгэвэр ногдууллаа.

            Мөн 22 албан бичиг /хариутай 9 бичиг/, 8 өргөдөл гомдол ирүүлснээс хариутай 4 бичиг, 8 өргөдөл гомдлыг барагдуулж ажилласан. Хугацаа болоогүй буюу хяналтанд байгаа 5 хариутай бичиг байна.

7 сард гүйцэтгэсэн онцлог ажлуудаас дурдвал:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтаар:

  1. Аймгийн баяр наадмын тохиолдуулан хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, хувцас, хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Тус баяр наадмаар нийт 7-15 насны нийт 108 хүүхэд морь унаж уралдсанаас, 1 хүүхэд уралдааны замд, 2 хүүхэд уралдааны эргэн тойронд унасан ба гэмтэл бэртэл аваагүй байна.
  2. Иргэний гомдлын мөрөөр төлөвлөгөөт бус шалгалт 1-ийг гүйцэтгэж, иргэнд олгоогүй байсан цалинг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн.
  3. Эф Би Эл ЖИ ХХК, Шивээ овоо ХК-ийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлсэн.

Барилгын техникийн хяналтаар:

  1. МХЕГ-аас ирүүлсэн 01/103 тоот удирдамжийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламжийн өргөтгөл, засварын ажлын явц, гүйцэтгэлийн байдалд буюу нийт 3 объектын үйл ажиллагаанд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээллээр ханган ажиллалаа.
  2. Барилга байгууламжийг хүлээн авах улсын комисст гишүүнээр ажиллаж Баянтал сумын соёлын төвийн барилгын дээврийн засварын ажил, Хилмэгсэдийн хөшөөнөөс 4 замын уулзвар хүртэлх /ЛЕД 9 ш/ гэрэлтүүлгийн ажилд хяналт тавьж үүрэг даалгавар өгч ажилласан.

Байгаль орчны хяналтаар:

  1. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадал хэвшилд уриалах зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг 21-ийг, дуут post 1-ийг оруулан түгээлээ.
  2. Шивээговь сумын Байгаль хамгаалагчаас ирүүлсэн мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, тус сумын нутаг дэвсгэр дэх “Хаялага” нуураас 3 иргэн загас барьсан зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Хүнсний чанар, стандартын хяналтаар:

МХЕГ-ын даргын баталсан Урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 01/27 тоот удирдамжаар улс, аймгийн баяр наадмыг тохиолдуулан нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт гүйцэтгэсэн. Хяналтаар давхардсан тоогоор 28 зөрчил илрүүлж, зөрчлийг газар дээр нь арилгуулж, хадгалалтын горим баримтлаагүйгээс чанар, аюулгүй байдал нь алдагдсан 1 нэр төрлийн 30 кг хонины махыг газар дээр нь устгаж, зөвшөөрөлгүйгээр гар дээрээс хорхог, шарсан зайдас худалдаалсан 2 иргэний үйл ажиллагааг таслан зогсоов. Урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд хийсэн ажил үйлчилгээний үр дүнд баярын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого гараагүй, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалтай холбоотой санал, гомдол бүртгэгдээгүй байна.

Мал эмнэлэгийн хяналтаар

Аймгийн ХХААГ-ын мал эмнэлгийн албанаас гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, мэдээг авч ажиллав. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөх, баталгаажуулалтыг хийж дуусгав. Аймгийн дүнгээр нийт 121.9 мян тол.малыг хамруулж, 67.25  мян.тун вакцин зарцуулсан ба уг ажлыг мал эмнэлгийн 9 нэгжээр гүйцэтгүүлж, ХХААГ арга хэмжээний зохион байгуулалт, мэргэжлийн зөвлөгөө арга зүйгээр хангаж ажилласан байна.

Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд хэрэглэж буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхэд тандалт хийв. Уг арга хэмжээнд ашиглаж буй 3 төрлийн эмийн бодис нь малын эмийн улсын бүртгэлд 2013, 2014 онд бүртгэгдсэн бөгөөд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэж байв.Аймгийн ОБГ, ХХААГ, Сүмбэр сумын МЭҮТ-тай хамтран, гарал үүсэл, мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээгүй, шаардлагатай вакцинжуулалтанд хамрагдаагүй малчин өрхийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, мэдээлэл өгөх ажлыг гүйцэтгэв. Мөн эхний хагас жилийн тайланг гаргав.

Хими нян судлалын лаборатори

Аж ахуй нэгж байгууллага, иргэн болон хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүний 26, усны 2, арчдасны 74 дээжинд тус бүр 2- 11  үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэж, 7 эерэг сорьц илрүүллээ.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү