2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

0
10

Тайлант хугацаанд 25 албан бичиг /хариутай 16 бичиг/, 9 өргөдөл гомдол ирүүлснээс хариутай бичиг 6, өргөдөл гомдол 5 –ийг шийдвэрлэж, үлдсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хяналтад авч, шийдвэрлэх шатандаа байна.

Төлөвлөгөөт бус шалгалт 3, урьдчилан сэргийлэх хяналт 1-ийг гүйцэтгэж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн акт 3, зөвлөмж 1, дүгнэлт 1-ийг тус тус үйлдэж хүргүүллээ. Зөрчил гаргасан 2 иргэнд 960000 төгрөгийн шийтгэвэр, 54000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 1796,6 мян.төгрөгийн цалин хөлс, тэтгэмжийг 2 иргэнд нөхөн олгуулахаар, дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 485,0 мян.төгрөгийг Нийгмийн даатгалын холбогдох дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснээс 1014,0 мян.төг-ийн шийтгэвэр торгуулийг бүрэн барагдуулж, орон нутгийн орлогод төвлөрүүлэв.

            Мөн хугацаанд цахим хуралд 3 удаа, нийтийн хэлэлцүүлэгт 1 удаа албан хаагчдыг хамруулсан.

            Онцлог ажлуудаас дурдвал

            1.Энэ сарын 18-нд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт байгууллагын 10 албан хаагчийг хамруулж санал өгсөн.

2.Цаг үеийн байдал, өгөгдсөн үүргийн дагуу Хэнтий аймагт зохион байгуулсан “Гамшгийн үеийн бэлэн байдлн үзүүлэх сургалт”-д оролцов.

            3.Морин спорт уяачдын холбооны 22 жил, Дэлхийн дээд амжилт тогтоосны 4 жил, Монголын уяачдын Их баяр наадам энэ сарын 9-нд зохион байгуулагдсан. Энэхүү баяр наадмын үед хоолны хордлогот халдвар гарах, хурдан морь унаач хүүхэд бэртэж гэмтэх болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний аюулгүй байдал, хог хаягдал, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин, иргэн аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Уг баяр наадамд УИХ-ын дарга М.Энхболд оролцохдоо холбогдуулж,  хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах зорилгоор төр засгийн амралт үйлчилгээний цогцолборын “Элит” төвийн хээрийн нөхцөлд явуулж буй хоол үйлдвэрлэлд урьдчилан сэргийлэх, шинжилгээтэй хяналтыг 2017 оны 08 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд гүйцэтгэсэн. Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хоол үйлдвэрлэлийн хүнстэй харьцах гадаргуу, Хяналтын явцад илэрсэн 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан. 

          4.Шивээговь сумын “Хаялага нуур”-аас зөвшөөрөлгүйгээр загас агнасан 2  иргэнд ногдуулсан шийтгэвэр 960000 төг, нөхөн төлбөрийн 54000 төгрөгийг барагдуулсан.

5.Аймгийн онцгой комиссын хуралдаанд оролцож, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэгт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны 186-р тогтоолын хэрэгжилтийг танилцуулсан.Үүнд:

Засгийн газрын 186 дугаар тогтоолын хүрээнд Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавьж, ажиллаж байна. Аймгийн дүнгээр 333.7 тн өнжсөн өвс, 4.26 тн үйлдвэрийн тэжээлийн нөөц байгаа бөгөөд тэжээл нь 2013 онд Бармаш ХХК-д үйлдвэрлэсэн багсармал тэжээл тул чанарын шинжилгээ хийлгэхээр өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгээс аймгийн ХХААГ-т үүрэг болгов. Манай аймаг нь 7810 га хадлангийн талбайтай ч зуншлага оройтсоноос байгалийн хадлан бэлтгэх боломж муу байна. Сүмбэр сумын Засаг дарга Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдаас байгалийн хадлан бэлтгэхээр урьдчилан аман хэлцэл хийсэн. 2 хадлангийн салаа гарсан байна.

6.Аймгийн ХХААГ-ын 2017 оны төлөвлөгөөт вакцинжуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Биокомбинатад үйлдвэрлэсэн малын бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн хуурай вакцин, шингэлэгч уусмалыг хүлээн авч, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл, вакцины чанар, баталгаажуулалтын талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргав.

  1. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын “Залуу малчдын дэмжих” хөтөлбөрт хамрагдахаар төсөл өгсөн 12 малчин өрхөөр орж, төслийн сонгон шалгаруулалтад оролцов.

Хими нян судлалын лаборатори

Хүнсний чанар, стандартын улсын байцаагчдаас болон хүсэлт, өргөдөл, гомдлоор ирүүлсэн хүнсний бүтээгдэхүүн 20,  усны 5, арчдасны 60 дээжинд 2- 11 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц  22 илэрлээ.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү