Гомдол мэдээлэл гаргах зөвлөмж

0
17
Та бүхэн гомдол, санал мэдээллээ чөлөөтэй илэрхийлж буй байдалд талархал илэрхийлье.
Худалдаа үйлчилгээний газрууд нь чанартай аюулгүй бараа бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээ явуулах үүрэгтэй. Дээрхи худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй, стандарт, үйлчилгээний асуудалд хяналт тавьж, зөрчлийг тухай бүр арилгуулах тусгайлан эрх олгосон төр, иргэний нийгмийн байгууллагууд байдаг.
Мэргэжлийн хяналтын газар нь хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт, эрүүл ахуйн талаас нь аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нотолгоотой гомдол мэдээллийг иргэний харъяаллын дагуу хүлээн авч, гомдол шийдвэрлэх хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах, устгах, буцаан татан авалт хийлгэх зэргээр холбогдох арга хэмжээг авч, гомдол гаргасан этгээдэд албан ёсоор хариуг бичгээр болон утсаар өгч ажиллаж байгаа.
Худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний ёс зүйтэй холбоотой асуудлыг холбогдох “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах” тухай хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн бус байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Үүнд: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ТББ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, тухайн чиглэлийн холбоодууд гэх мэт.
Хэрэглэгч танд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалтай холбогдуулан хохироож тухайн байгууллага / хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй / нь шийдвэрлэхгүй байгаа бол гомдлоо албан ёсоор овог нэр, хаяг, холбоо барих утас, баримт нотолгоотой нь ирүүлж, хүнсний бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, шийдвэрлүүлэх боломжтой.
Та бараа бүтээгдэхүүнээ худалдан авахдаа тухай бүр шошгон дээрхи хугацаа, чанарыг нь сайтар нягталж авч байх, шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн байгаа бол шаардаж, шийдвэрлэхгүй тохиолдолд манайд гомдол саналаа гаргаж шийвэрлүүлэхийг зөвлөе.
Гомдол, санал, мэдээлэл хүлээн авах утас 70543469, http://gs.inspection.gov.mn/?page_id=349 , е-mail: p_gs@inspection.gov.mn
http://gs.inspection.gov.mn/ цахим хуудсанд байрлах таны бидэнд илгээх санал, хүсэлт хайрцагт санал гомдлоо бичиж цахимаар өгөх боломжтой.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ http://www.legalinfo.mn/law/details/551-
Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгох асуудлыг Татварын хэлтэст холбогдох утсаар нь мэдээлэл өгөх
Хэрэв нотолгоогүй, батлагдаагүй, худал мэдээллээр хүний нэр төр, алдар хүнд, албан байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү