ХҮНСНИЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

0
12

1.А:Дэлгүүрүүдэд зарж байгаа хүнсний барааны хугацаан дээр хэн хяналт тавихын бол оо ? Хугацаа нь дуусчихаад байхад зараад байгаа дэлгүүр байна. (https://www.facebook.com/gsa.mhg/comment -Заяа Баярмагнай 2017.09.13)

-Сайн уу. Харъяа МХГазар, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аж ахуй нэгжүүд өөрсдөө дотоод хяналтаар хяналт тавина. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалт хийх тоог бууруулж, аж ахуй нэгжид дарамт үзүүлэхгүй байх зорилгоор 2012 оноос хойш эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийгдэж байна. Харин ЗГ-н 2011 оны 311-р тогтоолын дагуу аж ахуй нэгжүүдэд өөрсдийн дотоод хяналтын ажилтан байх ёстой бөгөөд, эдгээр ажилтан нь өдөр тутамд дээрхи зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавин ажиллах ёстой. Жил бүр дараа жил хяналт шалгалтад хамруулах обьектуудыг 12 -р сарын 01 ний өдөр цахим хуудсаар зарлаж хяналт шалгалтад хамруулж байна. Мөн тэмдэглэлт баяруудаар урьдчилан сэргийлэх хяналтыг аль болох бүх худалдаа, үйлчилгээний цэгүүдийг хамруулан хийж байна. Бусад тохиолдолд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг зохих журмын дагуу шалган шийдвэрлэж байна.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү