Зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

0
110

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянтал сумын 4 дүгээр сургууль, 4 дүгээр цэцэрлэгийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Зөвлөн туслах үйлчилгээг Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Отгонсүрэн 2017 оны 09 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд гүйцэтгэв.

Зөвлөн туслах үйлчилгээнд байгууллагуудын 2016-2017 оны нийгмийн хамгааллын үйл ажиллагаатай холбогдох баримт материалыг хамруулан, илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тус бүр 6 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү