ХЭРЭГЛЭГЧИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0
297

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян, МУ-ын Засгийн газрын 447 дугаар тогтоолоор баталсан “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой байдлын газар, Авто тээврийн газартай хамтран 2017-10-12-ны өдөр “ХЭРЭГЛЭГЧ ТА” сэдэвт хэрэглэгчийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэд болон нийтийн авто тээвэрт зорчиж буй нийт 54 хүнийг хамруулав. Тус сургалтын хүрээнд МХБ-аас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон “Зөрчлийн тухай хууль”, хэрэглэгчийн эрх үүрэг, өрхийн эрүүл мэнд, хог хаягдал, малын гоц халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хүнсний аюулгүй байдалын талаар 1 цаг 40 минутын танхимын сургалт, 15 минутын нийтийн тээврийн хэрэгсэлд зорчих үеийн сургалтыг тус тус  зохион байгууллаа. Нийт 14 иргэнээс байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, асуулгыг хүлээн авч, газар дээр нь холбогдох эрх зүйн болон хяналтын мэдээллийг өгч ажиллаа.

Мэргэжлийн хяналтын газрын сургалтын баг.

Санал, сэтгэгдэл үлдээх хэсэг

Энд сэтгэгдэлээ бичнэ үү
Та нэрээ энэ хэсэгт бичнэ үү