2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Манай байгууллага нь 11 дүгээр сард дараах үйл ажиллагааг хийж хэрэгжүүллээ.                     Төлөвлөгөөт хяналт шалгалт 19, зөвлөн туслах үйлчилгээ 9, гүйцэтгэлийн хяналт шалгалт 15, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 4, тандалт судалгаа 4-ийг гүйцэтгэж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн зөвлөмж 6, албан шаардлага 14, дүгнэлт 3-ыг хийж гүйцэтгэв. Зөрчил гаргасан иргэдэд нийт 21894.9 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт 3-ыг тогтоож, 1 албан тушаалтанд 100.0 төгрөгний шийтгэл ногдуулж, бүрэн барагдуулсан.

Байгууллагын дотоод ажлын хүрээнд 11 сард нийт 64 албан бичиг /хариутай 40 бичиг/, 19 өргөдөл гомдол ирүүлсэнээс хариутай 21 албан бичиг, 19 өргөдөл гомдлыг барагдуулсан. Хугацаа болоогүй буюу хяналтанд байгаа хариутай 19 бичиг байна.