2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Төлөвлөгөөт хяналт шалгалт 1, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт 24 газарт хийж гүйцэтгэж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 6 төрлийн зөвлөмж, дүгнэлт 1-ийг хийж гүйцэтгэв. Зөрчил гаргасан 11 иргэнд нийт 1 082 096 төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт 1-ыг тогтоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 4-ийг гарган хүргүүллээ.

Байгууллагын дотоод ажлын хүрээнд 12 сард нийт 39 албан бичиг /хариутай 21 бичиг/, 14 өргөдөл гомдол ирүүлсэнээс хариутай 15 албан бичиг, 14 өргөдөл гомдлыг хугацаанд нь барагдуулсан. Хугацаа болоогүй буюу хяналтанд байгаа хариутай 6 бичиг байна. Мөн 7 хоног тутмын шуурхай хурал, газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 2 удаа хуралдан 2017 оны жилийн эцсийн тайлан хэлэлцэж үр дүнгийн гэрээгээ дүгнэсэн. Сарын хугацаанд хийгдсэн ажил үйлчилгээг байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд 20 удаагийн мэдээлэл оруулж, ил тод байдлыг хангаж ажиллав.

Нийтэлсэн: Архив бичиг хэрэг Б.Урангоо