Шинэ жилийн баяраар нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт хийв

0
338

Хяналтанд  7 аж ахуйн нэгжийг хамруулан газар дээр нь 7 зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дотоод хяналтыг сайжруулах, хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордлогот халдвараас  сэргийлэх тухай Зөвлөмж тараав. 2 газарт зөрчил дутагдлыг арилгуулахаар 6 заалт бүхий албан шаардлага хүргүүллээ.

Хяналтын явцад хүнстэй харьцах гадаргуу, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийн угаалга, халдваргүйтгэлийн чанарыг хянах зорилгоор эрүүл зүйн нян судлалын арчдасны 33 шинжилгээ авав. Шинжилгээний хариу гараагүй болно.

Мэдээлэл бэлтгэсэн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа