Шинэ жилийн баяртай холбогдуулан худалдааны газруудад урьдчилан сэргийлэх хяналт хийв

0
21

Хяналтад 5 аж ахуйн нэгжийг хамруулан худалдаалж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, хугацаанд  урьдчилан сэргийлэх хяналт хийв. Хяналтын явцад хаяг шошгоны зөрчилтэй 8 төрлийн 111ш 424550 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авахууллаа.

Хяналтаар 11 зөрчил илрүүлж, зөрчлийн  64%-ийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дотоод хяналтыг сайжруулах тухай Зөвлөмж тараав. Мөн 2 аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.