Ард иргэдийн анхааралд

0
1056

Дорноговь аймгийн Даланжаргалан, Иххэт сум, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал сумын зааг, Говь-Угтаал Цагаандэлгэр сумын зааг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумаас баруун зүгт Хар толгой гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин илэрч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Аймгийн Онцгой комиссын шийдвэр болон Шивээговь сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоосон бүсэд хяналтын цэг 2, Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар Сүмбэр сумын 1-р баг, Төмөр замын гарамд хяналтын цэг 1, аймгийн Засаг даргын захирамжаар Баянтал сумын 2-р баг 16-р зөрлөг, Босоо тэнхлэгийн авто замын уулзварт хяналтын 1 цэгийг тус тус гарган ажиллуулж, Төмөр замын дагуух нүхэн гарцуудыг хаасан. 
Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн мал амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг шүлхий өвчинөөс урьдчилан сэргийлж дээрхи аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг, мөн дээрх сумдад тогтоосон хорио цээрийг зөрчсөн тохиолдолд Захиргааны хариуцлага ногдуулж, тээврийн хэрэгслийг саатуулж байгааг аймгийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас АНХААРУУЛЖ байна.