Шивээговь сумын шүлхийн голомтонд байгаа өвчний ил шинж тэмдэг бүхий 17 үхрийг устгах ажлыг зохион байгууллаа

0
1646

12 дугаар сарын 30-31 нд Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газраас ажлын хэсэг ажиллаж 57 үхрийн цусны дээж, эмгэгт эдийн дээж 5, шүлсний дээж 3 бэлтгэж, өвчний ил шинж тэмдэг бүхий 17 үхрийг зохих заавар, технологийн дагуу устгалаа. Устгалын ажилд оролцсон 6 машин, техник, ажилласан албан хаагчдын халдвар хамгааллын хувцас, устгалын цэг орчимд 20 м2, хашаа хорооны 15 м2 талбайг хамруулан халдваргүйтгэлийг зохих журмын дагуу гүйцэтгэв.