Хяналтын цэгийн мэдээлэл

0
55

Манай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих зорилгоор хяналтын цэг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоног буюу 2018 оны 01 сарын 01-нээс 05-ны хооронд нийт 273 зорчигч бүхий 210 тээврийн хэрэгсэл, үүнээс мах, түүхий эд ачсан 23 тээврийн хэрэгслээр 1038 кг мах, 542 ширхэг түүхий эд нэвтрэн өнгөрч. Гарал үүсэл тодорхойгүй, бичиг гэрчилгээгүй мах ачсан 2, түүхий эд ачсан 1, нийт 3 машин буцаасан байна.