Томуу, томуу төст өвчний мэдээлэл

0
58

2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 08-ныг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний 109 тохиолдол  бүртгэгдсэн нь амбулаторийн үзлэгийн 7.1, түргэн тусламжийн дуудлагын 31.7 хувийг эзэлж байгаа ба өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад амбулаторийн үзлэг 2.1 хувиар өсч түргэн тусламжийн дуудлага 6.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн Томуу, томуу төст өвчний 14.2 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Насны ангиллаар нь авч үзвэл 0-11 сартайд 9.1%, 0-4 насанд 13.3%, 5-9 насанд 29.9% тохиолдол бүртгэгджээ.