Цагдаагийн хэлтэстэй хамтран урьдчилан сэргийлэх хяналт хийлээ

0
129

“ХУУЛИА МӨРДЬЕ-21” аян болон Цагаан сарын урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд Цагдаагийн хэлтэстэй хамтран архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг 9 ААН-д холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгав.  Хяналтын явцад баталгаажилт, дүгнэлтгүй 1 архины дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахаар хүргүүлж, 19 зөрчил илрүүлснээс 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 5 газарт зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.