Оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа

0
84

Өнөөдөр буюу 02 сарын 01-ний өдөр “Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн оюутнуудыг хамруулан өсвөр насныхан болон залуучуудын дунд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль болон архины хор уршгийг сурталчлах, хорт зуршлаас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл хүргэх, архины хэрэглээ, тулгамдаж буй асуудлын талаар судалгаа авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хамтран ажилласан нийгмийн ажилтан Д.Гэрэлцэцэг, эмч С.Болорцэцэг, хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцсан оюутнууддаа талархал илэрхийлье.