Томуу, томуу төст өвчний мэдээлэл

0
44

2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 25-нийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний 66 тохиолдол  бүртгэгдсэн нь амбулаторийн үзлэгийн 6.4, түргэн тусламжийн дуудлагын 21.1 хувийг эзэлж байгаа ба өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад амбулаторийн үзлэг 0,6, түргэн тусламжийн дуудлага 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Нийт бүртгэгдсэн Томуу, томуу төст өвчний 18 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Насны ангиллаар нь авч үзвэл 0-11 сартайд 16.2%, 0-4 насанд 18.1%, 5-9 насанд 24.5% байна.