Мэргэжлийн хяналтын газраас “Сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, арга зүйн зөвлөгөө өгөх” сургалт зохион байгууллаа.

0
78

Улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг удирдлага арга зүй, мэдлэг мэдээллээр хангах, хяналт шалгалтын гүйцэтгэл, үр дүнг нэмэгдүүлэх,Зөрчлийн тухай” хууль, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль батлагдсантай холбогдуулан байгаль орчны эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх зорилгоор тус сургалтын зохион байгуулсан юм.

Сургалтанд сумдын байгаль орчны байцаагч, байгаль орчны мэргэжилтэн нийт 5 хүн хамрагдлаа.

Сургалтын үеэр байгаль орчны эсрэг зөрчлийг хэрхэн бууруулах, арилгах, цаашид авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар ярилцлага хийв.