Гоёлын гоо сайхны газруудад тандалт судалгаа хийв

0
107

Мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн яамны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу гоёлын гоо сайхны үйлчилгээ үзүүлж буй 2 газарт тандалт судалгаа хийж, эд зүйлсийн 15 арчдас, өрөөний 2 агаарын шинжилгээ, ариун материалын 3 шинжилгээ авав. Шинжилгээний хариу гараагүй болно. Тандалтын явцад давхардсан тоогоор 26 зөрчил илрүүлж, 2 газарт зөрчил арилгуулах зөвлөмж хүргүүлэхээр боловсруулж байна.