Нийтийн эзэмшлийн газар, гудамж талбайд хатуу, шингэн хог хаягдал ил задгай хаяхыг хориглоно.

0
350

Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн эзэмшил газар, гудамжинд бохир ус асгасан Сүмбэр сумын 2-р багийн 4 айл өрхөд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу шийтгэл ногдуулж, 3 иргэний зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 1 иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Дээрх зөрчил нь хөрс орчин, агаар бохирдож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна.

Ахуйн бохир ус нь маш олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетүүд, хүний биед амьдардаг шимэгч хорхойнууд, зарим хавдрын төрлийн өвчин үүсгэгч, эмгэг төрөгчид, янз бүрийн хортой химийн бодис болон гадаргын идэвхит фосфор органик нэгдлүүдийг агуулдаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах хүчин зүйл болж, улмаар хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчин тархах  эрсдэлийг үүсгэдэг юм.

Иймд иргэд та бүхэн уг зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулъя.