“ХУУЛИЙН ЗҮЙЛ ЗААЛТЫГ НЭГ МӨР ОЙЛГОЖ ХЭРЭГЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
523

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэстэй хамтран Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх, хуулийг зөв хэрэглэх, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагуудын Зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий нийт 51 албан тушаалтнуудыг хамруулав. Зөвлөгөөний үеэр Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Батсүрэн, хяналтын прокурор нар “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх арга зүй \практик\ сэдвээр мэдээлэл хийж, нийт ЭБАТ-уудыг хамруулан кейс, сорил явуулж, дүнд үндэслэн заавар, зөвлөмж өгч ажиллалаа. Арга хэмжээний үеэр Нийгмийн даатгалын хэлтэс болон бусад байгууллагуудаас хуулийн зүйл заалтуудыг хэрхэн ойлгож байгаа, хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааг хэрхэн хангаж ажиллах тал дээр тодорхой ойлголтуудыг авч чадсан үр дүнтэй байна.  Энэхүү зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу ээлжит зөвлөгөөнийг 2018 оны 2 дугаар улиралд Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулахаар шийдвэрлэв.

Мэдээлэл бэлтгэсэн:  Сургалтын багийн ахлагч, ХЧСХ улсын байцаагч Ф.Болорцэцэг