Төлөвлөгөөт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв

0
551

Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрүүл ахуй болон хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр Сэмжүүхэй цех, Эрхэс дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж, Сүмбэр алт ХХК-ийн харьяа хоолны газар, Оргил буудалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад 20 арчдас, усны 3 дээж авч шинжилгээнд хамруулав. Шинжилгээний хариу гараагүй болно.

Шалгалтаар илэрсэн зөрчлөөс дурьдвал холбогдох бүртгэлүүдийг хөтөлдөггүй, дотоод хяналт хэрэгжүүлдэггүй, орчны тохижилт, зүлэгжүүлэлт хангалтгүй, ажлын байранд засвар үйлчилгээ хийгээгүй зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Хяналтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн зөрчил арилгуулах хугацаатай 22 заалт бүхий албан шаардлага, 19 заалт бүхий зөвлөмж хүргүүлээд байна.