“Сайн туршлага” арга хэмжээг зохион байгууллаа

0
24

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг байгууллага хамт олны ажлын арга туршлагыг дэлгэрүүлэх, туршлаг судлуулах зорилгоор энэхүү арга хэмжээг Шивээ Овоо ХК-ийн нүүрсний уурхайд зохион байгуулав. Уг арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, нягтлан бодогч нийт 28 хүн хамрагдлаа. Бидний саналыг хүлээн авч арга хэмжээг зохион байгуулсан Шивээ ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү, Ц.Амарсайхан даргатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.