“ПЕТРОТРАК” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТУХАЙ

0
134

Байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан удирдамжаар “ПЕТРОТРАК” ХХК-ийн Beibentruck ЗСҮТ-ийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт шалгалтыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа 2018 оны 04 дүгээр сарын 13-наас 26-ны өдрүүдэд гүйцэтгэж шалгалтын дүнг 05 сарын 15-ны өдөр газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний санал гаргалаа.

Хяналт шалгалтыг холбогдох хяналтын хуудсуудаар гүйцэтгэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 23% бага эрсдэлтэй, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр 12.3% бага эрсдэлтэй үнэлэгдсэн ба өмнөх онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар даалгасан үүрэг даалгавруудыг арилгаж зөрчлөө дахин давтахгүй байх тал дээр анхаарч ажилласан төдийгүй хөдөлмөрийн  аюулгүй  байдлын  асуудал хариуцсан ажилтанг орон тооны болгосон, ажлын байрны галын аюулгүй байдлыг хангаж галын хор, гал унтраах анхан шатны багаж хэрэгслүүдийг байршуулсан зэрэг ололттой сайн талууд нэлээдгүй байсан хэдий ч зөрчил илэрсэн тул мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 1 иргэнд 209.6 мянган төгрөгийн ээлжийн амралтын олговор олгуулж, 2017 оны ээлжийн амралтаас биеэр эдлээгүй байгаа 4 ажлын өдрийг биеэр эдлүүлэхээр улсын байцаагчийн акт, 7 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна.

Хуралд оролцсон шалгуулагч этгээдийн холбогдох албан тушаалтан албан шаардлагын дагуу өргөх механизмд техникийн магадлал хийлгэсэн, бусад зөрчил дутагдлаа бүрэн арилгах арга хэмжээг шат дараалан авч ажиллаж байгаа талаар мэдэгдсэн.