ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

0
251

Байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Бодь зам ХХК-д эрүүл ахуй болон хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийв.

Шалгалтын явцад хоол хүнстэй харьцах гадаргуу, эд зүйлсээс арчдас авч шинжилгээнд хамрууллаа. Мөн ундны усыг шинжилгээнд хамруулав.

Илэрч буй гол зөрчлүүд нь гадна орчныг тохижуулаагүй, үйл ажиллагаандаа холбогдох бүртгэлүүдийг бүрэн хөтлөөгүй, тухайн өдрийн хоолноос дээж авч бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрч байна. Шалгалтаар 13 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах 11 заалт бүхий албан шаардлага хүргүүлэв.