МАЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
181

“ЭРҮҮЛ МАЛ-ЭРСДЭЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН” аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сумын мал эмнэлэг үржлийн тасаг, 6 дугаар багын Засаг даргатай хамтран нийт 23 малчин өрхийн 54 иргэнд “Мал аж ахуйн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй хэрэглээ, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон яаралтай  арга хэмжээ, малын эмийн зохистой хэрэглээ, холбогдох хууль тогтоомж” сэдвүүдээр сургалт хийж, 8 төрлийн 420 ширхэг зөвлөмж, гарын авлага тараав. Сургалтын үр дүнд малчдад тулгамдаж  буй, ойлгомжгүй байгаа асуудлын талаар нь тодорхой мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож ажиллалаа.