ОЖС ХХК-ийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийлээ.

0
377

Байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан 09/16 тоот удирдамжаар Сүмбэр сумын 1 дүгээр баг, Дэлгэрэх дэлгүүрийн байр хаягт байрлах хүнсний дэлгүүр, хүнсний худалдааны бөөний үйл ажиллагаа эрхлэгч ОЖС ХХК-ийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай”, хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Отгонсүрэн хяналт шалгалт хийв.

Шалгалтаар нийт ажилтнуудыг нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цаг хугацаанд нь гарган хүргүүлж, шимтгэлийг тухай бүр төлсөн сайн талууд байх ч зарим ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэрт тушаал шийдвэрийн бичилт, баталгаажуулалт дутуу, хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудын эрх, үүрэг, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар тусгаагүй, “Ахмадын сан” байгуулаагүй, ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлээгүй, дотоод хяналт шалгалтын алба, ажилтан, шалгалт зохион байгуулах төлөвлөгөө байхгүй, захирал өөрөө дотоод хяналт шалгалтаа хийдэг гэх ч бүртгэл тэмдэглэл байхгүй, зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээ авч ажилладаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

4.2 кодтой “Ажилтны нийгмийн хамгааллын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар 20 хувиар “Бага” эрсдэлтэй, хууль тогтоомжийн хэрэгжилт 74 хувьтай үнэлэгдэв.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил эдгээрээс үүсэж болзошгүй эрсдэлийн талаар тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 4 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлага 1-ийг хүргүүлэн, дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэв.