Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.

0
41

Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Алхана трейд” ХХК, “М-Ойл групп” ХХК, “Нью энержи стар” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын шатахуун түгээх станцууд, агуулах 7 обьектыг хамруулан хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Тус обьектуудад галын аюулгүй байдлыг хангаж гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, зэвсэглэмж, гал унтраагуурыг байрлуулсан хэдий ч дотоодын хяналт сул байгаагаас үүдэлтэйгээр тэдгээр багаж, хэрэгслийн байнгын бэлэн ажиллагааг хангах тал дээр учир дутагдалтай байв. Тухайлбал: гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, зэвсэглэмжийн тоо хэмжээг стандарт хэмжээнд хүргээгүй, гал унтраагуурын бэлэн байдал хангалтгүй буюу цэнэг дууссан, хошуу шланк гэмтэлтэй, мөн компанийн хэмжээнд мөрдөгддөг аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар, холбогдох бичиг баримт шатахуун түгээх станцуудад байхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ.

Илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулахаар дээрх аж ахуйн нэгжүүдэд 32 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлээд байна.