НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
171

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харьяа агентлагуудын үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэж, иргэдийн өргөдөл гомдол санал, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газартай хамтран “Иргэдэд үйлчлэх нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 06 сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгт нийт сумдын 164 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж ажилласан. Үйл ажиллагааны хүрээнд сорилтын лаборатори нь хүсэлтээр ирүүлсэн 2 дээжийг үнэ төлбөргүй шинжилж, 4 иргэний өргөдөл, 1 иргэний хүсэлт хүлээн авч газар дээр нь шийдвэрлэсэн.

Байгууллагын зүгээс 14 чиглэлийн хяналт, лабораторийн үйл ажиллагаа тус бүрээр 18 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, танилцуулга гаргаж нийт 560ш тарааж, иргэдэд хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Арга хэмжээний хүрээнд хэрэглэгчийн хяналтын хуудас сурталчлан 4 төрлийн хяналтын хуудасаар 8 газрын үйл ажиллагааг 24 иргэнээр үнэлүүлж, дүгнэлт хийсэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сум тус бүр дээр иргэдийн дунд аха, дартсны тэмцээн зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд хийсэн ажил үйлчилгээ, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар МҮОНРТ-д мэдээлэл хийж олон нийтэд түгээв.

Мэдээлэл бэлтгэсэн: ХЧСХУлсын байцаагч Ф.Болорцэцэг.