“Уяан товог” аймгийн бүсийн хурдан морины уралдааны үед хяналт тавин ажиллалаа

0
349

Говьсүмбэр аймгийн Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулсан “Уяан товог”  аймгийн төвийн бүсийн хурдан морины уралдаан 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө. Уг уралдааны явцад хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018” стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа. Уралдаанд 3 насны 100 хурдан морьдыг 46 хүүхэд унаж уралдсанаас хүүхэд мориноос унасан, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй. Хяналтыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчигээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэлээ.