АЛБА ХААГЧДАД “УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ” ТАЛААР ДОТООД СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

0
36

Монгол хүний эрүүл мэнд, удам угсааг нь хамгаалах, монгол хүн оршихуй зэрэг хүний хөгжлийн маш чухал арга зүй бол угийн бичиг хөтлөх юм. Иймд аймгийн музейтэй хамтран угийн бичиг хөтлөх аргачлалыг нийт албан хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхдэд  мэдлэг олгох, хэвшүүлэх  зорилгоор  байгууллагын дотоод сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийт 16 албан хаагчийг хамруулж, угийн бичиг хөтлөх нь төрлөө мэдэх, өв соёл, зан заншлаа уламжлуулан хадгалах, нийгмийн хүмүүжлийн ач холбогдолтой дээр язгуур зорилго нь хүний эрүүл мэнд нөхөн үржих, генийн цэвэр байдлыг хадгалах, монгол хүн оршихуйн чухал ач холбогдолтой болох талаар мэдээлэл өгч сурталчиллаа.

Мэдээлэл бэлтгэсэн: Улсын байцаагч Ф.Болорцэцэг.