Баянтал сумын баяр наадмын хурдан морины уралдааны үед хяналт тавин ажиллалаа

0
10

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын баяр наадам 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болж өндөрлөлөө. Уг баяр наадмын хурдан морины уралдааны үед хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018” стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа. Уралдаанд 3 насны 78 хурдан морьдыг 48 хүүхэд унаж уралдсанаас хүүхэд мориноос унасан, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй. Хяналтыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчигээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэлээ.