САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
39

2018 оны байгууллагын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд Цагдаагийн хэлтэстэй хамтран Хүнсний чанар, стандартын хяналт, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр “Нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ түүнд тавих шаардлага, хяналт” сэдэвт салбарын сургалтыг 2018 оны 07 сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 3 сумын нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 26 ААНБ, иргэний 29 ажилтанг хамруулсан. Сургалтаар шинэчлэгдэн батлагдсан хяналтын хуудсанд тусгагдсан асуудлуудтай уялдуулан илэрч буй зөрчил, эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, илэрч буй зөрчлүүдийг хэрхэн арилгах, цаашид анхаарах асуудлуудаар мэдээлэл хийсэн. Мөн сургалтын явцад 6 төрлийн заавар зөвлөмжийн материал боловсруулж 150ш тараав.

Мэдээлэл бэлтгэсэн: ХЧСХУлсын байцаагч Ф.Болорцэцэг.