Их, дээд сургуульд элсэх хуваарь сонголтын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа

0
68

2018 оны 07 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд Их, дээд сургуульд элсэх хуваарь сонголтын үйл ажиллагаа явагдлаа. Үүнд 2018-2019 оны хичээлийн жилийн МИДСК-д элсүүлэхээр нийт 1372 хуваариас улсын хэвшлийн 416, хувийн хэвшлийн 956 сургууль  хуваарилагдан ирсэн. Нийт 279 элсэгчээс  227 элсэгч бүртгүүлэн 118 элсэгч хуваарь сонголт хийсэн байна. Бусад 109 элсэгч Онлайнаар болон Төмөр замын сургууль зэрэг хувиараа сонголт хийжээ. Хуваарь сонголтын үйл ажиллагаа заавар журмын дагуу зөрчилгүй явагдлаа.