АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Говьсүмбэр аймагт оршин суугчийн бүртгэлтэй иргэнийг бүртгэнэ.

Анхааруулга: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 135 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн орон нутгийн харьяалалгүй иргэнийг удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэхгүй болсныг үүгээр мэдэгдье.

Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын тамгын газарт 2018 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд 09.00-12.00, 14,00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70543434,  Мэргэжлийн хяналтын газрын 70543269, 99796694 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй хүмүүст хамаарна/ Жич: Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийлгэсэн байх