Зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй ангийн мах, түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байхыг ард иргэддээ анхааруулж байна

0
68

Хоол хүнсэндээ цагаан зээрийн мах хэрэглэж байна гэсэн иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2019 оны 01-р сарын 03-ны өдөр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “С” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад тус компанийн ажилтан Э, Н нар нь зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүйгээр хүнсэндээ ашиглаж байсан зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул 10 кг цагаан зээрийн махыг хураан аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлж, зөрчил гаргасан 2 иргэнд хялбаршуулсан журмаар 1600.0 мянган төгрөгийн захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулсан байна. Мөн тус аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Хууль бус ан агнуур хийх, зохих зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй ангийн мах, түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байхыг ард иргэддээ анхааруулж байна !!!