ИРГЭДИЙГ ИЛ ЗАДГАЙ, ЦАХИМ СҮЛЖЭЭ, ГАР ДЭЭРХ ХУДАЛДААНААС ХҮНСЭЭ ХУДАЛДАН АВАХААС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

0
9

Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 3 сумын 73 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж, мэргэжил арга зүйгээр ханган, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажиллаа.

Хяналт шалгалтын явцад хугацаа хэтэрсэн, чанар алдагдсан 32 нэрийн 64л, 453 ширхэг 793100-ний хүнсний барааг хураан аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлж, мөн хаяг шошго зөрчилтэй, дагадлах баримт бичиг байхгүй 14 нэрийн 36кг, 148ш, 754600 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авахуулсан байна.  4 иргэнд хялбаршуулсан журмаар 1200,0 мянган төгрөгний захиргааны шийтгэл ногдуулж,  8 газарт 14 заалт бүхий зөрчил арилгуулах хугацаат албан шаардлага хүргүүлж, 85% хэрэгжүүлсэн дүнтэй байна.

Нийтийг хамарсан арга хэмжээний хоол үйлдвэрлэлийг зохион байгуулж буй газрын хүнстэй харьцах гадаргуу, багаж хэрэгсэл, тогоочийн хувцас, гарнаас эрүүл зүйн нян судлалын 27 арчдас авав. Эерэг сорьц илрээгүй байна.

Баярын үеэр иргэдэд зориулсан 13 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулж худалдаа үйлчилгээний газруудад байршуулж, идэвхитэй ажиллаж буй олон нийтийн цахим сүлжээ, байгууллагын вэб сайтад байршуулжээ. Зөвшөөрөлгүй, зориулалтын бус газарт машинаас хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, “Чойр зар” фесбүүкийн зараар иргэд орос нэрийн цагаан архи, чавга, чихэр, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил их гарч байгаатай холбогдуулан нийт 28 иргэний оруулсан зарын мөрөөр хувийн чатруу хууль зөрчиж, зөрчил үйлдэж буй талаар “Мэдэгдэл” хүргүүлж ажилласан.

Урьдчилан сэргийлэх хяналтын дүнд нийтийг хамарсан баяр ёслолын үеэр хүнсний гаралтай хордлого хордлогот  халдвар бүртгэгдээгүй байна.

Иймд

Иргэд та бүхэн Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр  буюу Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил гарч болзошгүй тул ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.