Томуу, томуу төст өвчний мэдээлэл

0
49

2018 оны 12 дугаар сарын 31-ээс 01 дүгээр сарын 06-ныг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний 94 тохиолдол  бүртгэгдсэн нь амбулаторийн үзлэгийн 7.7, түргэн тусламжийн дуудлагын 21.9 хувийг эзэлж байгаа ба өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулбал амбулаторийн үзлэг 3.6 хувиар буурч түргэн тусламжийн дуудлага 3.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн Томуу, томуу төст өвчний 93,6 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Насны ангиллаар нь авч үзвэл 0-11 сартайд 31,5%, 0-4 насанд 72.6%, 5-9 насанд 13,8 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрийн үйлчилгээнд шилжиж, уртасгасан цагаар ажиллаж байна.