Үйлчлүүлсэн иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг мессежээр авч эхэллээ.

0
18

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Авто тээврийн төвтэй хамтран уг үйлчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэллээ. Үйлчлүүлсэн иргэний бүртгэлтэй буюу, үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн утсанд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” хэмээн мессеж ирэх бөгөөд иргэн хариу мессеж илгээснээр тухайн ажилтны хандлага, харилцаа, үйлчилгээ дүгнэгдэнэ. Мөн уг утсанд иргэд үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг мессежээр явуулж болох бөгөөд таны саналыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах болно.

Өмнө нь Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны операторууд үйлчлүүлсэн иргэдээсээ мессежээр санал авдаг байсан бол төрийн байгууллагуудаас анх удаа уг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.