Аймаг, сумдын Засаг дарга нар, Морин спорт уяачдын холбоодод

0
166

“Өвөл хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19 дүгээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/71 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд өвөл, хаврын улирал буюу жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд болон мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин тархсан зэрэг тохиолдолд хурдан морины уралдаан, сунгаан зохион байгуулахгүй байх, бусад тохиолдолд хурдан морины унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдье.