ЛАБОРАТОРИ ЛИМС /LIMS/ ПРОГРАММД ХОЛБОГДЛОО

0
176

Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний Лавлагаа Лабораториос  Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээнд мэдээллийн удирдлагын системийг суурилуулах ажил зохион байгуулагдаж, . Дижитал мед ХХК-ний инженер lims программ хэрхэн нэвтрүүлэх талаар сургалт зохион байгууллаа. Энэ программын тусламжтайгаар лабораторийн дээж хүлээн авахаас хариу гарах хүртэлх явцыг интернэт орчинд бүртгэн баталгаажуулах, иргэд, аж ахуй нэгж, холбогдох байцаагч нар нууц кодоор нэвтрэн шинжилгээний хариугаа харах нөхцөл бүрдэх юм. Мөн бүх аймаг, нийслэл, хил боомтын лабораториудын ажилчид өөр хоорондоо харилцах, мэдээ мэдээллээ солилцоход ахиц гарч байгаагаараа давуу талтай .

Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний Лавлагаа Лабораториос томилогдсон үнэлгээний ажлын хэсэг   лабораторид ажиллаж, MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.