“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

0
160

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс улс орон даяар “Байгалиа хамгаалъя” сарын аяныг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 2019 оны 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөлөл 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр уулзалт зохион байгуулав

Уулзалтад аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газар зэрэг байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцож “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” сарын аяны хүрээнд орон нутагт зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.