МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ХИМИ, НЯН СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Ц.ШАГДАРЖАВ МЭДЭЭЛЖ БАЙНА.

0
100

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын лаборатори нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар улсын байцаагч нар болон иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр химийн шинжилгээгээр усны 53, хүнсний 89 сорьцонд 835 үзүүлэлт, нян судлалын шинжилгээгээр ус 30, агаар 9, ариун материал 5, арчдас 199, хүнсний 36 сорьцонд 636 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэж, 14 стандартын шаардлага хангахгүй сорьц илрүүлэн, хүн амыг стандарт, чанарын шаардлага хангасан орчин нөхцлөөр үйлчлэх, үйлчлүүлэх, сурч, боловсрох, хооллох нөхцөл боломжоор хангагдах, хоолны хордлогод өртөх, баталгаагүй, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнс хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд ирүүлсэн шинжилгээний дээжүүдэд шуурхай цаг алдалгүй шинжилгээг хийн, ажиллаж байна.
Шинжилгээний орлого 1712300 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Мөн 2019 оны 02 дугаар сарын 28 –ны өдөр орон нутгийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, цех 18 болон 3 усаар хангагч байгууллагатай бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах гэрээг байгуулан сургалт зохион байгуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулж, иргэдийг аюулгүй хүнс, усаар хангагдах хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Эрхэм үйлчлүүлэгч иргэд аж ахуй нэгжүүд маань Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 16 –ны өдрийн А/167 тушаалаар батлагдсан хими, нян судлал, хорио цээрийн лабораторид лабораторийн шинжилгээнд өгөх тоо, хэмжээ 3, 4, 5 дугаар хавсралтын дагуу лабораторид дээж өгч байхыг зөвлөж байна. Мөн Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах нь үндсэн үүргээ ухамарсарлаж, шинжилгээний төлбөрийг Монгол улсын Сангийн сайдын 2018 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 253 дугаар тушаалын дагуу төлж, шинжилгээндээ бүтээгдэхүүнээ тогтмол хамруулахыг анхааруулж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал.