САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

0
106

2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр салбарын сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран батлагдсан хөтөлбөрийн дагуу 4 цагийн хугацаатай танхимын хэлбэрээр зохион байгуулав.

Сургалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газрууд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зочид буудал, байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдын хоолны газруудын нийт 36 ажилтанг хамруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллаа.

Мэдээлэл өгсөн. ХЧСХ улсын байцаагч Ф.Болорцэцэг