ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

0
61

Хүүхдийн баяр болж байгаатай холбогдуулан хүнснээс шалтгаалсан хордлого халдвар гарахаас сэргийлэх зорилгоор худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч  75 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналтыг 2019 оны 05-р сарын 10-наас 6-р сарын 01-ний хооронд гүйцэтгэв.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлөөс дурдвал хэрэглэх хугацаа хэтэрсэн, чанар, аюулгүйн  шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн  худалдаалах, бүтээгдэхүүний буцаалт, татан авалтын бүртгэл хөтлөөгүй, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг /наполеон торт, өндөг/ хөргөгчгүй нөхцөлд хадгалж, худалдаалсан зөрчлүүд илэрч байв.

Хяналтаар 74 зөрчил илрүүлж, зөрчлийн 57 буюу   77%-ийг шалгалтын явцад  арилгуулж,  6 газарт зөрчил арилгуулах 17 заалт бүхий  албан шаардлага хүргүүлж хэрэгжилт 87.5% байна.

Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн болон гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй 8 нэр төрлийн 394 ширхэг 493600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 13 акт үйлдэн хураан авч, Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавих орон тооны бус зөвлөлд шилжүүлэв.

Хаяг шошгоны зөрчилтэй 2 нэр төрлийн 64 ширхэг, 204800 төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэв.

Хяналтын явцад хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж, урьдчилан сэргийлэх хяналтын мэдээ, шаардлага хангаагүй бүтээгдэхүүний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэж байгууллагын веб сайт, фэйсбүүк хуудсаар түгээж ажиллав.

Хүүхдийн баярын арга хэмжээний үед хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хяналт хийж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд хоол үйлдвэрлэл эрхэлж байсан зөрчлийг илрүүлж, уг иргэний үйл ажиллагааг таслан зогсоов.

Хяналтын явцад 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 150000 төгрөгийн торгууль ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж барагдуулав.