ИРГЭНИЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ХИЙЖ, ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ

0
86

       “Эко сүмбэр” хотхоны оршин суугч иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус хотхоны 4-р байрны  айл өрхийн бохир усны шугам бөглөрсөн байдалд 2019 оны 05-р сарын 31-ний өдөр хяналт хийж, холбогдох байгууллагуудад албан тоот хүргүүлж, үүрэг чиглэл өгөв.

   Уг арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн, “ Хүрийн хотхон “ компанитай  холбогдон тус газрын ажилтнаар худгийн бохир усыг соруулж, татан зайлуулж, байрны доторх төв бохирын шугамыг сэтгэн, мөн айл өрхийн доторх шугамын  бөглөрснийг гаргах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар 2019 оны 06-р сарын 01-ний өдөр гүйцэтгүүлж бохир усны шугам сүлжээний хэвийн байдлыг хангуулсан байна.

     Уг бохир усны худаг, шугам хоолой нь ашиглалтын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа хэдий ч оршин суугч иргэдийн буруугаас шалтгаалан  энэ удаагийн бохир усны шугам сүлжээ бөглөрөх асуудал гарчээ.

     Иймд цаашид иргэд та бүхэн бохир усны шугам сүлжээний ашиглалтад нөлөөлөх, шугам хоолойг бөглөх хатуу хог хаягдал, хүүхдийн живх зэрэг зүйлсийг бохирын худаг болон нойлд хийхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР