Ур чадварын шалгалт, Хуваарь сонголтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажиллалаа.

0
40

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу 2019 оны 06-р сарын 25-26-ны өдрүүдэд Их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан.

  1. Мэргэжлийн шалгалтанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан. Ур чадварын шалгалтанд 2, бие бялдарын шалгалтанд 6 шалгуулагч хамрагдав.
  2. 2019-2020 оны хичээлийн жилийн МИДСК-д элсүүлэхээр нийт 800 хуваариас улсын хэвшлийн 265, хувийн хэвшлийн 535 сургууль  хуваарилагдан ирсэн. Нийт 44 элсэгчээс  26 элсэгч бүртгүүлэн 24 элсэгч хуваарь сонголт хийсэн байна. Бусад  элсэгчид онлайнаар болон гадаадын их, дээд сургууль, консорциумаас бусад сургуулиас хувиар сонголт хийжээ. Хуваарь сонголтын үйл ажиллагаа заавар журмын дагуу зөрчилгүй явагдлаа.